Чансаа онлайн дэлгүүрт тавтай морил!

Онцгой гавьяа байгуулсан зургаан алба хаагчид тус бүр 16 сая төгрөгийн урамшуулал олголоо

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 118 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг үндэслэн 2018 оноос эхлэн Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад мөнгөн урамшуулал олгодог болсон. Энэ журмын дагуу гуравдахь жилдээ гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцсон зургаан алба хаагч тус бүрт 16 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.

Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Дашцэрэнгийн Оюунбат

Дэд хурандаа Д.Оюунбат Онцгой байдлын байгууллагад 25 жил ажиллахдаа 6,188 удаагийн гамшиг, осол аюулт үзэгдлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймрийн аюулаас 85, гал түймрийн утаажилтын бүсээс 307, аврах ажиллагаагаар 108 хүний амь нас, төр аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийн 12.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. Улаанбаатар хотод 2019 онд анх удаа зохион байгуулагдсан “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-д нийслэлийн төр, захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг мэргэжил арга зүйгээр хангаж, эрх зүйн томоохон баримт бичгүүдийн төслийг боловсруулан хэрэгжилтийг хангуулан ажилласан.

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд баталсан “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хүрээнд нийслэлийн гэр хорооллын 220 мянга орчим айл өрхийг түлшээр хангах, сайжруулсан шахмал түлшний нөөц, хангалт, тээвэрлэлт, түгээлт, хүргэлт, иргэдийг түлшний зөв хэрэглээнд сургах ажлыг хэрэгжүүлэн ажилласнаар агаарын бохирдол 54 хувиар, ахуйн хүрээний гал түймрийн гаралт 35 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Коронавируст /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээ авах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдварын тархалтыг зогсооход мэргэжлийн байгууллагуудыг ажлын уялдаа холбоо, нэгдсэн зохион байгуулалтаар хангаж, Засгийн газар, Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газрын бодлого шийдвэрийг хариуцлагатай хэрэгжүүлэн, нийслэлийн төр захиргааны 12,550 ажилтан, албан хаагчийн хамгаалах хэрэгсэл, хоол, шатахуун, халдваргүйжүүлэлтийн бодис материал, нийгмийн халамжийн чиглэлээр иргэдэд дэмжлэг үзүүлэхэд зориулж нийт 2.6 тэрбум төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлүүлэн ажиллаж байна.

2020 онд Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах, коронавирусын халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой комисс, Ажлын хэсэг, Шуурхай штабын хурлыг нийт 75 удаа хуралдуулж, нийслэлийн Засаг даргын 85 захирамж, Онцгой комиссын даргын 28 тушаал, 8 албан даалгавар, 57 хурлын тэмдэглэл, 75 хурлын протокол гаргаж холбогдох мэргэжлийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, дүүрэг, хороодод хүргэж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын аврагч, ахлах ахлагч Сосорбарамын Хүдэрчулуун

Ахлах ахлагч С.Хүдэрчулуун нь Онцгой байдлын байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа 810 удаагийн гамшиг, ослын дуудлагаар 252 хүний амь насыг авран хамгаалж, 195 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, 145 буцалтгүй нэрвэгдэгчийг ослын голомтоос гарган холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн. Мөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 90 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Тодруулбал, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт болсон үер усны дуудлагаар 12 хоног хамт олноо хошуучлан, эр зориг, авхаалж самбаа гарган 5 аж ахуйн нэгж байгууллага, үерт автагдсан айл өрх, хашаа хооронд тогтсон 230 тонн усыг зайлуулж, 36 айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн.

“Богд хан” уулын Их тэнгэр, “Бага тэнгэрийн ам”, “Зайсан”-ийн ам, Хараацай зуслангийн ам, Шарга морьт, Их бага баян, Хандгайт, Санзайн ам зэрэг газруудад гарсан ой, хээрийн түймрүүдэд 45 хоног ажиллаж 262 га бэлчээр, Завхан аймаг, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хонин Нуга, Халуун рашаан, Майн сантын нуруу, Минжийн застав, Мөнгөн морьт, Асралт хайрхан, Хэнтий аймаг, Дорнод аймгийн Баянуул, Баян дун сумдад гарсан ой, хээрийн түймрүүдэд нийт 5 сар ажиллан ой мод, бэлчээрийг гал түймрийн аюулаас хамгаалсан. 2020 онд томилгоот ээлжинд 80 удаа гарч, 2,056 цагийн үүрэг гүйцэтгэн 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар 65 иргэний амь насыг авран хамгаалж, 18 буцалтгүй нэрвэгдэгчийг гарган холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Дашийн Хасбазар

Ахлах ахлагч Д.Хасбазар нь Онцгой байдлын байгууллагад 9 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 320 гаруй удаагийн гал түймрийн дуудлагаар 750 цагийн үүрэг гүйцэтгэн, 280 гаруй удаагийн гал түймрийн дуудлага дээр тархалт хийн тактикийн алдаа дутагдалгүй, гал түймрийн голомтод ажиллаж, 245 хүний амь насыг нь аварч, төр, аж ахуй нэгж байгууллага, иргэдийн 2,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан.

Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Бугант, Мандал сумдад болон Улаанбаатар хотын ногоо бүсэд гарсан ой хээрийн түймрийг унтраах ажилд идэвх санаачлагатай оролцож Хандгайтын ам, Гачууртын Өнхөрдөгийн ам, Богд Хан уулын Их тэнгэрийн ам, Бага тэнгэрийн ам, Богины ам, Зүүн салааны Дөл амралтын газрын дээд ам, Төр хурхын ам, Жаргалантын даваа зэрэг газруудад гарсан ой, хээрийн түймэр дээр нийт 120 хоног ажиллан 10.6 мянган га ой, хээрийн газрыг гал түймрийн аюулаас авран хамгаалж ажилласан.

Тэрбээр Гал унтраах техникийн олон төрөлт спортоор 9 жил хичээллэж улс, бүсийн тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож 2017 онд спортын дэд мастер цол хүртсэн. 2020 онд томилгоот ээлжинд 90 удаа гарч 2160 цагийн үүрэг гүйцэтгэн, 245 иргэний амь насыг аварч, 6 иргэний цогцостой ажиллаж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн эрэн хайх, аврах бүлгийн аврагч, ахлах ахлагч Пүрэвийн Энхзул

Ахлах ахлагч П.Энхзул нь Онцгой байдлын байгууллагад 2011 оноос хойш 9 дэх жилдээ ажиллаж байна. Гал сөнөөгчөөр ажиллах хугацаандаа 110 гаруй удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллан 170 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, 2014 онд гарсан “Гахайн үржил, амьсгалын зам хам шинж” өвчний хорио цээрийн бүсэд 14 хоногийн үүрэг гүйцэтгэсэн байна. Тэрбээр галын техник спортоор хичээллэж 2015 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний байлдааны тархалтын төрөлд хүрэл медаль, 2018 онд “Байлдааны тархалт”-ын төрөлд 32,81 секундын амжилтаар алтан медаль хүртэж, спортын “Мастер” цол хүртсэн.

2020 онд 20 удаагийн дуудлагаар 109 иргэний амь насыг авран хамгаалж, үер усанд осолдсон хоёр иргэний цогцсыг 25 метрийн гүнээс гаргасан. Үерийн эрсдэлийн нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан 90 хоногийн үүргийг тасралтгүй амжилттай гүйцэтгэн, ард иргэдийн 380 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн аврагч-тэсэлгээчин, нохой хөтлөгч, ахлах ахлагч Улаанхүүгийн Баатархүү

Ахлах ахлагч У.Баатархүү нь Онцгой байдлын албанд 14 дэх жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа давхардсан тоогоор 1,079 удаагийн томилгоот ээлжинд үүрэг гүйцэтгэн, гамшигт үзэгдлийн 169 удаагийн дуудлагаар ажиллан 2,458 хүний амь нас, 3,500 гаруй толгой малыг цасан болон шороон шуурганд уруудахаас хамгаалсан. Эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад анхаарч эрэлч нохой сургахад хэрэглэгддэг гүүр, дүүжин гүүр, мөлхдөг тор, харайлтын цагираг, сүлждэг туг, урт богино хөтөлгөө, чээжэвч, оосортой оосоргүй бөмбөг, опорт зэрэг багаж, төхөөрөмжийг хийж ашиглаж байна.

2020 онд 18 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж 36 хүний амь насыг аварч, 150 сая төгрөгийн эд хөрөнгийгавран хамгаалж, 4 буцалтгүй нэрвэгдэгчийг гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Хулд сумын “Ар цагаан” гэдэг газрын “Баян булаг” нөхөрлөлийн жоншны уурхайн 20 метрийн гүнд дарагдсан цогцсыг гаргаж, Сайнцагаан суманд алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг эрэлч нохойн хамтаар гүйцэтгэж, 83 настай иргэний амь насыг нь авран хамгаалсан.

Завхан аймгийн Онцгой байдлын назрын Эрэн хайх, аврах бүлгийн дарга, дэслэгч Галиндэвын Маналжав

Дэслэгч Г.Маналжав нь Онцгой байдлын байгууллагад долоо дахь жилдээ үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. 2017 онд Отгонтэнгэр ууланд болсон ослын дуудлагаар далайн түвшнөөс дээш 3,200-3,400 м өндөрт цасан нурангинд эрлийн ажиллагааг зохион байгуулж, осолдсон иргэдийн цогцсыг цасан нуранганаас гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. 2019 онд “Ойгон нууранд” хорогдсон 143 үхрийн сэг зэмийг устгаж, төөрсөн, сураггүй болсон 12 удаагийн дуудлагаар ажиллаж, 31 иргэнийг эсэн мэнд олж, хөлдөж осгохоос урьдчилан сэргийлж ажилласан.

2020 онд нийт 21 удаагийн дуудлагаар 31 хүний амь насыг аварч, иргэдийн 120 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан. Өөрийн санаачлагаар аймгийн ойн сан бүхий Тосонцэнгэл, Их-Уул сумдад ой цэвэрлэж мод бэлтгэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн ЗиЛ-131, ГАЗ-66 маркийн автомашинуудад яндангийн оч баригч 30 ширхэгийг хийж БОАЖГ-т хүлээлгэн өгсөн.

Мөн Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчидтай хамтран мананцар үүсгэгч хошуугаар шүршин ариутгах зориулалттай ариутгагч төхөөрөмжийг зохион бүтээсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Written by

160 thoughts on “Онцгой гавьяа байгуулсан зургаан алба хаагчид тус бүр 16 сая төгрөгийн урамшуулал олголоо

  1. I’m just commenting to let you be aware of of the exceptional discovery my cousin’s child enjoyed going through your blog. She discovered a wide variety of details, most notably how it is like to have a very effective coaching heart to get many more effortlessly fully understand certain extremely tough matters. You actually did more than my desires. I appreciate you for displaying such helpful, healthy, educational and also cool guidance on that topic to Evelyn. https://johnpisanohomeimprovements.com/

  2. I wanted to put you the very little remark to be able to thank you the moment again over the remarkable tactics you have provided on this page. This has been simply surprisingly open-handed with you to grant publicly just what many of us might have offered for an ebook to generate some dough for themselves, mostly now that you might have tried it in case you desired. These secrets as well served to be a good way to fully grasp that other people online have the identical fervor much like my personal own to know the truth more regarding this matter. I am sure there are numerous more pleasant periods in the future for many who read your site. https://nujemznuedi.online/

  3. My wife and i have been so more than happy when Michael managed to finish off his researching using the precious recommendations he obtained using your web site. It is now and again perplexing to simply happen to be making a gift of tactics which often some other people may have been trying to sell. Therefore we recognize we need the writer to give thanks to for this. The type of illustrations you made, the straightforward web site navigation, the relationships you will make it easier to instill – it is most sensational, and it is letting our son in addition to us reckon that this subject matter is interesting, which is tremendously pressing. Thanks for the whole lot! https://remeronmirtazapine.com

  4. Thank you for every one of your labor on this web site. My daughter really loves managing investigations and it’s really obvious why. Most people learn all regarding the lively mode you present rewarding techniques through this web site and even inspire participation from some others on the point then our favorite princess is really starting to learn a whole lot. Take advantage of the rest of the year. You are always doing a splendid job. https://venlorz.com/#

  5. Tilaa viikottainen uutiskirje ja hammasty. Player won an amount of $5000. He received half of the winnings after 6 weeks. He’d been claiming another half ($2500) for months, without success. The casino didn’t reply to his phone calls, emails or live chat communication attempts. Later on, the casino replied about the casino representative being out of office. Then the casino claimed they had sent out the second half of the winnings by a bank transfer, but the player said he had never received the money. We don’t know whether the player has ever received the entire amount of his winnings. https://touch-wiki.win/index.php/Pay_n_play_casino_list Ala tuhlaa aikaa pelaamiseen tavallisissa nettikasinoissa Ruotsissa. Kayta Trustly-palvelua, joka on Ruotsin kotimarkkinat, ja aloita pelaaminen sekunneissa ”enkel registration casinon” -palvelussa (yksinkertaiset rekisterointikasinot). Lunasta yksinoikeuksia ja veda voittosi nopeasti kasinolta, joka tukee paynplaya. Kolikkopelien Temppuja Ja Vinkkeja – Nettikasino paras palautusprosentti – katso parhaat palautusprosentit! kasinot ilman rekisteroitymista ovat lahes syrjayttaneet perinteiset kasinot, silla ne ovat olleet ilmestymisestaan lahtien erityisen suosittuja varsinkin suomalaisten pelaajien keskuudessa. Mutta miten nettikasinot ilman rekisteroitymista eroavat sitten perinteisista kasinoista? Alla olevan listauksen avulla voit tutustua naiden kasinoiden eroavaisuuksiin lyhykaisyydessaan:

  6. They will be taken to Paysafecard’s official website where they need to input the 16-digit PIN found on their vouchers. After the deposit has been confirmed, the money will be transferred instantly to the casino account’s balance so players can place their wagers right away. You are required to use the same name and email address for your Paysafecard and casino registrations in order to make a successful deposit. Cons – Disposible card ( if you loose your paysafecard there is no way of recovering your unique 16 digit code ) – It is very hard to deposit large amounts, as the maximum value of a paysafecard is 100,-EUR – Not every online casino accepts paysafecard as a payment method https://moneyearnersforum.com.ng/community/profile/tanishabordelon/ 5) Gioco occasionale o regolare? Se vi capita di giocare una volta ogni tanto, cosГ¬ quando capita, allora puГІ forse valere la pena di andare alla caccia di un bonus casino online bello grasso. Ad esempio potreste pensare di trovare il miglior bonus senza deposito 2021, per trascorrere un po’ di tempo divertendovi senza grandi problemi. Se invece siete un giocatore regolare, allora ГЁ vi conviene cercare un casino online AAMS che premi la vostra fedeltГ , magari con bonus non strabilianti ma costanti, che arrivano puntuali nel vostro conto. 2) Benefici e Costi: scegliere un bonus casino online solo sulla base di quanto denaro gratis vi offre ГЁ una decisione intelligente solo a metГ . Certo il valore di un bonus ГЁ importante, ma ГЁ anche importante capire cosa vi viene chiesto in cambio. Cosa dovete fare per ricevere il bonus casino online? E, una volta che lo avete ottenuto, quanto dovete giocarlo prima di poterlo incassare? Avete letto i termini e le condizioni? Troppe volte abbiamo sentito giocatori che dopo aver visto accreditato un magnifico bonus slot nel loro conto si sono resi conto che i requisiti di scommessa erano cosГ¬ assurdi da rendere il bonus praticamente non incassabile.

  7. I’ve been exploring for a little bit for any high-quality articles or weblog posts in this kind of space . Exploring in Yahoo I finally stumbled upon this web site. Studying this info So i’m glad to show that I have an incredibly just right uncanny feeling I came upon exactly what I needed. I such a lot surely will make certain to do not put out of your mind this site and provides it a look regularly.

  8. Thank you a lot for providing individuals with a very terrific chance to discover important secrets from this web site. It is often very terrific and as well , jam-packed with fun for me and my office fellow workers to search the blog no less than thrice in a week to find out the latest secrets you have. And of course, I am certainly happy with all the effective concepts you give. Certain two tips in this posting are in truth the most effective we have ever had.

  9. We’re a group of volunteers and starting a new scheme in our community. Your website offered us with valuable information to work on. You’ve done an impressive job and our whole community will be thankful to you.

  10. Woah! I’m really enjoying the template/theme of this site. It’s simple, yet effective. A lot of times it’s difficult to get that “perfect balance” between superb usability and visual appeal. I must say that you’ve done a awesome job with this. In addition, the blog loads extremely fast for me on Chrome. Excellent Blog!

  11. Сімейні консультації. Профессиональные психологи Консультация психолога онлайн.
    Консультация Психолога – Профессиональная поддержка.
    Онлайн консультация. Консультация у психологов.
    Цены на услуги и консультации психолога.

    Услуги психолога.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *